Архангай аймагт аадар бороо орсны улмаас Цэнхэр, Ихтамир, Өлзийт, Батцэнгэл сумын малчдад ихээхэн гарз хохирол учраад байгаа гэнэ. Тухайлбал, Цэнхэр сумын Буйлан багийн “Хадат” гэдэг газар усархаг бороо орж, үер буусны улмаас малчин Б-ын 5 ханатай гэр, 3 тугал, 4 хонь урссан аж. Мөн аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Овооны-Ар”, “Мухарын-Ам” гэдэг газар аадар буусны улмаас малчин О-ын 5 ханатай гэр, 50 хонь, 70 ямаа, Ц-ын 10 хонь, 6 ямаа, А-ийн 11 хонь, 6 ямаа, Б-ийн 15 хонь, 15 ямаа, Б-ийн 8 үхэр, 24 хонь, 31 ямаа, С-ын 20 хонь, 23 ямаа, М-ын 19 хонь, 23 ямаа, Г-ын 2 хонь, 4 ямаа, нийт 181 хонь, 192 ямаа, 8 үхэр үерт урсжээ. Үүнээс гадна Архангайн Өлзийт сумын нутгаар усархаг бороо орж, малчин Ч-ийн 5 ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй зуны байшин, П-ийн 4 ханатай гэр, 8х6 метрийн хэмжээтэй зуны байшин, М-ийн 5 ханатай гэр, Д, Ч нарын малын хашаа нурсан байна. Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул” багийн “Ногоон нуур” гэдэг газар мөн л усархаг бороо орж, үер буусны улмаас малчдын гэр, мал урссан аж. Тухайлбал, малчин Ж-ийн 310 хонь, 139 ямаа, Д-ийн 44 хонь, 15 ямаа, М-ын 89 хонь, 68 ямаа, Н 67 хонь, 120 ямаа, Л-ын 54 хонь, 25 ямаа, Э-ын 180 хонь, 40 ямаа, А-ийн 50 хонь, 50 ямаа, Б-ын 50 хонь, 72 ямаа, Ч-ын 7 хонь, 6 ямаа, М-ын 142 хонь, 36 ямаа, С-ийн 79 хонь, 20 ямаа, Б-ийн 49 хонь, 23 ямаа, А-ийн 23 хонь, 11 ямаа, О-ын 5 ханатай гэр, 42 хонь, 29 ямаа, 1 малын хашаа, Ш-ийн 8 хонь, 4 ямаа, Ч-ийн 30 хонь, 40 ямаа, Б-ын 5 ханатай гэр, 1 мотоцикль, 150 хонь, 50 ямаа, Б-ийн 125 хонь, 21 ямаа, Б-ын 210 хонь, 130 ямаа, Б-ын 150 хонь, 48 ямаа, Г-ын 200 хонь, 75 ямаа, П-ийн 120 хонь, 60 ямаа, Э-ийн 150 хонь, 80 ямаа, О-ийн 150 хонь, 70 ямаа, “Цац” багийн малчин Б-ын 5 ханатай гэр, Портер загварын автомашин, Ж-ийн 5 ханатай гэр , малын хашаа, Э-ын 5 ханатай гэр, Портер загварын автомашин, 36 хонь, 27 ямаа, Д-ийн 27 хонь, 15 ямаа, А-ын 140 хонь, 60 ямаа, Ө-ын 74 хонь, 42 ямаа, Б-ийн 123 хонь, 83 ямаа, нийт 5 гэр, малын 2 хашаа, 2 автомашин, 1 мотоцикль, 2979 хонь, 1459 ямаа, үерт өртөж урссан тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.