Засгийн газраас Үндэсний баяр наадмыг өнөө жил тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан хэдий ч төрт ёсны үүднээс Төрийн есөн хөл цагаан тугийг цэнгүүлэх ёслолыг Сүхбаатарын талбайд хийлээ. Тодорхой хэлбэл, Тулгартөрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр тохиолдуулан Төрийн есөн хөл цагаан тугийг цэнгүүлэв. Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн юм.