Засгийн газрын хуралдаанаар өнөөдрөөс эхлэн 9 хоног бүх нийтээр амраах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ өдрүүдэд 13 аймгийн 101 сум хязгаарлалтын дэглэмээ сулруулж, зорчих хөдөлгөөнөө нээжээ. Үлдсэн 11 аймгийн 100 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Зорчигчдыг аймаг орон нутаг руу ороход вакцины гэрчилгээтэй, коронавирусийн халдвар авч эдгэсэн бол түргэвчилсэн шинжилгээ авахгүй юм. Харин вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоноогүй, эхний тунгаа авсан, вакцинд хамрагдаагүй бол тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах юм байна. Орон нутгийн удирдлагууд хотоос иргэдийг нэвтрүүлэх өөр өөрийн гэсэн шаардлага тавиад байгаа. Харин Засгийн газраас аймгийн Онцгой комиссуудыг дур мэдэн "үүд хаалгаа" хаахгүй байхыг анхааруулсан.
Ташрамд дурдахад, Засгийн газар, Улсын онцгой комиссоос экспорт, импортын зориулалт бүхий хилийн боомттой аймгуудад хязгаарлалтыг мөрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн бөгөөд баяр наадмын амралтын өдрүүдэд Дорноговь, Өмгөговь аймаг руу зорчиход хязгаарлалтын дэглэм мөрдөж байна.