Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгалаа.
“Ковид 19” цар тахлын тархалтын үеэр амралтын олон хоног тохиож байгаатай холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлж Улаанбаатар хотоос болон бусад аймаг, орон нутгаас ирэх дотоод, гадаадын аялагчид, иргэдийг 7 дугаар сарын 1-нээс 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл хүлээж авахгүй байх шийдвэрийг гаргаад байна.
Дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай буюу буяны ажил, эрүүл мэндийн асуудлаар Өвөрхангай руу нэвтрэх иргэд заавал шинжилгээ өгөх юм. Мөн рашаан сувиллын үйл ажиллагааг хориглоод байна.
Өвөрхангай аймгийн харьяат иргэдэд орох, гарах хөдөлгөөн нээлттэй бөгөөд аймгийн нутаг дэвсгэр дотор хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжтой ч халдвартай сумаас гарч буй иргэд түргэвчилсэн шинжилгээ өгнө.