Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа гэж Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Тэрбээр, "Өмнө нь наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ЭМЯ болон Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлтээр энэ удаад наадмаа зохион байгуулбал 12,000 хүний бөөгнөрөл үүсэж, 3,000 орчим хүн халдвар авах эрсдэлтэйг танилцуулсан. Иймд УОК-оос өчигдөр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах санал гаргасан. Үүнийг Засгийн газар дэмжиж бүтэн жилээр хойшлуулж байна. Мөн өнөөдрийн засгийн газрын тогтоолоор орон нутагт давхар шийдвэр гаргасан. Тодруулбал, орон нутагт тэмдэглэх баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргаад байна" гэлээ.