Улсын Онцгой комиссын нэгдсэн хуралдаанаар Дорноговь, Өмнөговь аймгуудад шуурхай бүлэг томилох асуудлыг хэлэлцэж, улмаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсгийг энэ сарын 15- 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Ажлын хэсгийн гишүүд дээрх аймгуудыг ногоон бүс болгох, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулах, экспортыг нэмэгдүүлэхэд үүсч буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор ажиллаж байгаа юм.
Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Сарнай, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга У.Мөнхсансар нар багтжээ.
Өчигдөр ажлын хэсгийнхэн ЗамынҮүд суманд ажилласан бөгөөд энэ үеэр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал тус сумын Онцгой комисс коронавирусийн халдвартай тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулан харилцан санал солилцож, тодорхой
асуудлуудыг хэлэлцжээ.
Мөн улс хоорондын ачаа тээвэрлэлт, гаалын хяналтын бүс, боомтын халдваргүйжүүлэлтийн бодит нөхцөл байдлыг шалгаж, үүрэг чиглэл өгсөн байна