Монголд анх удаа арьсан цартай Алтай ятгыг архео хөгжим судлалынхан бүтээжээ. Монгол угсаатны хөгжмийн товчооны санаачлагаар оюуны болон зохиогчийн эрхийг хамгаалах хуулийн хүрээнд судалгааны болон бүтээлийн ашигтай загварын эрхийг Увс аймгийн икэл хуур урлаач Л.Баярсайханд албан ёсоор өгсөнөөр анхны арьсан цартай "Алтай ятга"-ыг сургалт, судалгааны туршилтанд оруулж байна хэмээн албаныхан мэдээллээ. Арьсан цартай "Алтай ятга" бүтээгдсэнээр аргил царгил дуут дуурьсал нь тууль, магтаал, татлагын төрөлд гойд нийцэх юм.