БНХАУ-ын Тяньжин боомтод саатсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний 3162 чингэлгийн 943-ийг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан гэнэ. Тодруулбал, Эрээн өртөөнөөс 6 дугаар сарын 9-17-нд буюу өнгөрсөн 9 хоногийн хугацаанд импортын чингэлгийн 18 галт тэрэг хүлээн авсан талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ. Ингэснээр энэ оны 6-р сарын 8 хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн 1 галт тэрэг илгээдэг хуваарийг хоёр дахин нэмэгдүүлсэн гэсэн үг.
Мөн Эрээн өртөөнөөс өнгөрсөн 7 хоногт автомашинаас вагонд шилжүүлэн ачсан 125 вагон ачаа орж ирсэн. Үүнийг өмнөх өдрүүдтэй харьцуулахад тээвэрлэлт хоёр дахин нэмэгдсэн хэмээн ТХЯ-наас мэдээллээ