Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар 19 аймгийн 125 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал,
- Архангай аймгийн 6 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Өндөр-Улаан, Хотонт, Эрдэнэбулган
- Хөвсгөл аймгийн 8 сум буюу Галт, Баянзүрх, Шинэ-Идэр, Хатгал тосгон, Тариалан, Чандмань-Эрдэнэ, Төмөрбулаг, Бүрэнтогтох
- Булган аймгийн 7 сум буюу Хангал, Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Баян-Агт, Хялгант
- Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Эрдэнэ
- Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Баяндэлгэр, Сүхбаатар, Дарьганга
- Баянхонгор аймгийн хэмжээнд 20 сум
- Хэнтий аймгийн 18 сум
- Дорнод аймгийн 2 сум буюу Сэргэлэн, Баяндун
- Ховд аймгийн 3 сум буюу Цэцэг, Булган, Мөнххайрхан сум
- Дундговь аймгийн 9 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан,
- Дорноговь аймгийн 2 сум буюу Айраг, Даланжаргалан
- Сэлэнгэ аймгийн 4 сум буюу Хүдэр, Алтанбулаг, Мандал, Ерөө
- Увс аймгийн 7 сум буюу Улаангом, Өндөрхангай, Баруунтуруун, Завхан, Наранбулаг, Сагил, Давст
- Орхон аймгийн 2 сум буюу Баян-Өндөр, Жаргалант сум
- Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
- Баян-Өлгий аймгийн 3 сум буюу Улаанхус, Ногооннуур, Булган
- Завхан аймгийн 4 сум буюу Дөрвөлжин, Тэлмэн, Сонгино, Цэцэн-Уул,
- Говь-Алтай аймгийн 4 сум буюу Хөхморьт, Цээл, Төгрөг, Чандмань
- Өмнөговь аймгийн 15 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.