Косовогийн Парламент хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. “Шинэ Косовогийн төлөөх эвсэл” намын дарга, бизнесмэн Бежет Пакколи тус улсын Төрийн тэргүүн болов. Парламентын гишүүдээс 67 нь санал хураалтад оролцсон бөгөөд сөрөг хүчнийхэн эсэргүүцлээ илэрхийлэн хурлын танхимыг орхин гарчээ.
Тус улсын Ерөнхий сайд Хашим Тачи Б.Пакколитай урьд нь уулзаж, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх санал тавьж байсан юм. Албани гаралтай Бежет Пакколи “Мабетекс” компанийн тэргүүн бөгөөд 1990-ээд оны үед ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин төр барьж байх үед авлигын хэрэгт холбогдож байжээ.