Мали дахь лалын шашны тэргүүн имам Усман Мадани Хайдарын сүсэгтнүүдтэй хийсэн уулзалтын үеэр 36 хүн олны хөлд дарагдаж нас баржээ. Тус улсын нийслэл Бамако дахь 25 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд эл уулзалт болсон аж.
Одоогийн байдлаар 70 гаруй хүн гэмтэж, бэртсэн гэх мэдээлэл байна. Яг юунаас болж хүмүүс үймж эхэлсэн нь тодорхойгүй байгаа аж. Лалын шашны гол баярын нэг зөнч Мухаммедийн төрсөн өдрийг тохиолдуулан зохиосон эл баярын цуглаан өмнө жилүүдэд ч зохион байгуулалт муутай болсон.
Өнгөрсөн жил Тимбукту хотод болсон цуглааны үеэр мөн 26 хүн дарагдаж амиа алдсан юм.