Шинэ Зеландад 6.3 баллын хүчтэй газар хөдөлжээ. Гамшгийн улмаас Крайсчерч хотод барилга байшин нурж, хорь гаруй хүний амь үрэгдсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Жон Кейгийн мэдэгдэж буйгаар томоохон хотуудад зам сүйдсэн бөгөөд одоогийн байдлаар нийтдээ 65 хүн нас бараад байна.
Өнгөрсөн есдүгээр сард тус улсад бас газар хөдөлж, цахилгаан дамжуулах шугам гэмтэж, зам гүүр эвдэрсэн билээ. Крайсчерч хотын гал түймэртэй тэмцэх албаныхан “Нурангин дор хүмүүс дарагдсан. Тэднийг гаргаж авахад хүн хүч хэрэгтэй байгаа” гэсэн аж. Яг хэдэн хүн нурангин дор байгааг тогтоох боломж гүй байгаа юм байна.