Их Британийн Хатан хаан II Елизавета төр барьж эхэлсний 60 жилийн ойд зориулсан тэмдгийн загварыг Честер хотын Кэтрин Девар гэдэг 10 настай охин бүтээжээ. Ирэх онд тэмдэглэх энэ ойн баярын сүлд тэмдгийн загвар хийх уралдааныг сурагчдын дунд зарласан юм.
Уралдаанд ирүүлсэн 35 мянган бүтээлээс шалгарч үлдсэн эл загварыг “Гоё, шинэлэг бас тогтооход ч амархан” хэмээн үнэлсэн аж. Ойд зориулан гаргах бэлэг дурсгалын зүйлс, зохиогдох арга хэмжээнүүдийн зарлал дээр Кетрин Деварын бүтээлийг хэвлэх юм. Тэрбээр ирэх сард Хатан хаантай хамт зоог барина.