Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Египетэд ажлын айлчлал хийж байна. Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцорсны дараа анх удаа айлчилж буй Дэвид Кэмерон тус улсын Зэвсэгт хүчний удирдах зөвлөлийн тэргүүн, фельдмаршал Мохаммед Тантави, Ерөнхий сайд Ахмед Шафик нартай уулзжээ.
Египетэд айлчилж байна ДЭВИД КЭМЕРОН “Египетийн эрх баригчидтай уулзаж ярилцах нь тус орон цэргийн засаглалаас иргэний нийгэмд шилжиж буй нь үнэн эсэхийг мэдэх сайхан боломж” гэж Дэвид Кэмерон BBC агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүллээ.
Тус оронд үйлчилж байсан дэглэмийг халсны хамгийн тод жишээ бол ардчилсан, шинэ Үндсэн хууль батлах гэдгийг тэрбээр онцолж байгаа юм. “Жагсаал цуглааныг хэт даврагсад биш энгийн иргэд, тэр дундаа залуус зохион байгуулсан нь үнэхээр сайшаалтай” хэмээн Их Британийн Ерөнхий сайд хэлсэн байна.
Х.ОДОН