“Бэнжамен” кинонд цаг хугацааг ухраадаг. Яг энэ кинонд гардаг шиг бяцхан охин мэндлэхдээ эрүүл саруул байсан ч зургаан сартайгаасаа Бэнжамен шиг хөгширч эхэлжээ. Их Британид амьдардаг Ашянти Смисра охин одоо найман настай ч 12 килограмм хүрэхгүй жинтэй. Учир нь бяцхан охин HGP буюу төрөлхийн хөгшрөлт хэмээх өвчин тусчээ.
Дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар 400 хүний дунд нэг удаа тохиолддог энэхүү өвчин нь хөгшрөлтийн явцыг хурдасгадаг агаад өвчин туссан дийлэнх хүн дээд тал нь 15 жил насалдаг байна.
Түүний 26 настай ээж ”Би охиноо хайрлах цаг хугацаа богино гэдгийг мэдсэн тэр мөчөөс хойш үнэхээр шаналж байгаа ч түүнтэйгээ үргэлж хамт байхыг мөрөөддөг” хэмээн ярьжээ.
М.ЭРДЭНЭДЭЛГЭР