Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир ирэх 2015 онд болох сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгджээ. 1989 оноос хойш төрийн эрх барьж буй тэрбээр эх орондоо өөрчлөлт хийнэ хэмээжээ. Эхний ээлжинд авлигатай тэмцэх тусгай комисс байгуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, залуусын боловсролд түлхүү анхаарахаа мэдэгдсэн байна. Ажиглагчдын таамаглаж буйгаар Омар аль-Башир Арабын орнуудад болж буй хувьсгал, эсэргүүцлийн хөдөлгөөн Суданд давтагдаж магадгүй хэмээн болгоомжилж байгаа аж.