Лалын шашинтнуудын олон улсын холбооны тэргүүн шейх Юсеф аль-Кардауи Ливийн Ерөнхийлөгч Муамар Каддафид зөвлөгөө өгчээ. Тэрбээр “М.Каддафи Египет, Тунисийн эрх баригчдын жишээг дагаж, Засгийн эрхээ өгөх хэрэгтэй. Тэр ард түмнийхээ цусыг урсгадаг зандалчин. Эсэргүүцлийн хөдөлгөөн даамжирч, иргэний дайн гарахаас урьтаж Ливээс гарах нь түүнд одоо ашигтай” гэж мэдэгдсэн байна.
Юсеф аль-Кардауи лалын номлогчдын дунд их нэр хүндтэй нэгэн бөгөөд хэт даврах үзлээс үүдэлтэй аллага, хядлагыг шүүмжлэн буруушаадаг. “Суннитуудын Хомейни” хэмээн нэрлэгддэг тэрбээр Араб, Ойрхи Дорнод, хойд Африкт болж буй үйл явдлыг ийнхүү талбарлаж байгаа нь жагсагчдыг дэмжиж байгаагийн илрэл аж.
Түүнээс гадна, Ливийн жагсагчид Бенгази хотын цэргийн баазыг эзэлсэн байна. Цэргийн ажилтнуудын дийлэнх нь жагсагчдын талд орсон аж.