Курилийн арлуудаас болж хурцадсан ОХУ, Японы харилцаа шинэ шатанд гарна хэмээн найдаж буйгаа Оросын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Өнгөрсөн бямба гаригт Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано маргаантай газар нутгийн дээгүүр онгоцоор нисэж, нөхцөл байдалтай танилцсан юм.
“Маргааныг газар авахуулалгүй, тайван замаар шийдэж, тохиролцоонд хүрэх талаар Токио тодорхой шийдвэр гаргана байх. Хоёр улсын хамтын ажиллагаанд саад учруулдаг энэ асуудлыг нэг тийш нь болгохыг бид хүсэж байна” хэмээн Оросын тал мэдэгдсэн аж.
Маргаантай арлуудыг худалдааны чөлөөт бүс болгох саналыг тэд урьд нь Японы талд тавьж байсан юм.