Угандад болж буй Ерөнхийлөгчийн сонгуульд одоо төр барьж буй Йовери Мусевени тэргүүлж байна. 25 жил Засгийн эрхэнд байгаа тэрбээр урьдчилсан дүнгээр 69 хувийн санал авчээ. Түүний өрсөлдөгч Кизза Бесиги 25 хувийн санал авсан аж.
Сөрөг хүчнийхэн сонгууль будлиантай болсон хэмээн үзэж байгаа бөгөөд эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулна хэмээжээ. К.Бесигигийн үзэж буйгаар Угандын ард түмэн египетчүүд шиг дарангуйлагчийг унагаж чадах аж. Харин Ерөнхийл өгч Йовери Мусевени үймээн дэгдээсэн хүмүүсийг хатуу шийтгэнэ гэж мэдэгдсэн байна.