Өнгөрсөн онд болсон Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан хүмүүсийг шүүх хурал эхэллээ. Сөрөг хүчний намын гишүүн В.Некляев, В.Парфенков нарыг олон нийтийн хэв журам зөрчиж, улсын өмчид халдсан хэмээн буруутгаж байгаа юм. Минск хотын Прокурорын ерөнхий газар тэдэнд 5000 ам.долларын торгууль ногдуулж магадгүй байна.