Бахрейний Вант улсын нийслэл Манамад болж буй эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас хүний амь эрсэдсээр байна. Тус хотын төв талбайд майхан барин сууж, эсэргүүцлээ илэрхийлж буй хүмүүсийг хууль сахиулагчид хүч хэрэглэн тарааснаар мөргөлдөөөн үүсч, дөрвөн хүн амиа алджээ.
Дотоод хэргийн яам энэ талаар мэдэгдэхдээ “Уурлаж, улангассан хүмүүсийг тараах өөр арга байгаагүй” гэсэн байна. Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш ийнхүү зургаан хүн нас бараад байгаа юм. Тус улсын Төрийн тэргүүн, Ван шейх Хамад бен Иса аль-Халифа амь үрэгдэгсдийн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн аж. Түүнчлэн Ливид болж буй жагсаалын улмаас дөрвөн иргэн нас барж, 38 хүн шархадсан тухай АР мэдээлжээ. Хохирогчдын дунд хууль сахиулагчид ч бий.