Японы Кихо суурингийн шувуун фабрикт 100 гаруй тахиа өвчилж үхсэн байна. Тус улсын удирдлагууд газар авч буй шувууны ханиадыг дарахын тулд уг хотын зургаан фабрикийг хааж, 67 мянган тахиаг устгах шийдвэр гаргасан тухай АР мэдээлжээ.
Мөн Вакаяма, Мияжаки дахь тахиа үржүүлдэг фирмүүдэд хөл хорио тогтоох гэнэ. Тус улсын Сайд нарын танхим энэ асуудалтай холбогдуулан яаралтай хуралдаж, өвчин гарсан хотуудад тусгай албаныхан, мэргэжилтнүүдийг ажиллуулахаар болжээ.