Тунист эрх баригчдын эсрэг жагсаал болсны улмаас хөл хорионы цаг тогтоогоод байсан билээ. Тус улсын Дотоод хэргийн яам өнгөрсөн мягмар гаригаас хөл хориог цуцалж буйгаа мэдэгджээ. Гэсэн ч нийслэлийн төв талбай, гудамжинд аливаа цуглаан хийхийг хориглосон хэвээр байна.
Төрийн эргэлтийн дараа байгуулагдсан эвслийн Засгийн газар иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд аливаа олон нийтийн газар үймээн гаргахыг хориглож буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
Х.ОДОНЧИМЭГ