Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж буйгаас олон улсын нисэхийн компаниуд тасалбарын үнээ нэмж эхэлжээ. Тухайлбал, Австралийн “Quantas Airways” компани тасалбарын үнээ 53 хувиар өсгөсөн бол “Singapore Airlines” компани 3-27 сингапур доллараар нэмсэн байна. Мөн валютын зах зээл дээр еврогийн ханш чангарч байгаа нь тасалбарын үнэд нөлөөлөх төлөвтэй гэнэ.
Олон улсын агаарын тээврийн ассоциацийн (IATA) мэдээлж буйгаар KLM, “Delta”, “Malaysian Airlines”, “Cathay Pacific”, “British Airways”, “All Nippon Airways”, “South African Airways”, “ JetBlue” зэрэг нисэхийн компани ч тасалбарын үнээ нэмэхээр төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар дэлхийд хоёр тэрбум гаруй хүн агаарын тээврээр үйлчлүүлдэг аж.