ОХУ-ын “Большой театр”-ыг сэргээн засварлах ажлын чанарыг ЮНЕСКО-гийн тусгай төлөөлөгчид шалгах гэнэ. “Оросын урлагийн энэ төв түүхийн, уран баримлын дурсгал учраас засварын ажлыг мэргэжлийн хүмүүс шалгаж, түвшинг тогтоох нь зүйтэй” гэж Москва хотын захирагчийн нэгдүгээр орлогч Владимир Ресин мэдэгджээ.
Их театрын зургаан танхимыг ашиглалтад оруулсан бөгөөд үлдсэн 35-ыг ойрын хугацаанд хүлээлгэн өгөх аж. Энэ оны намар дуусах уг засварын ажилд нийт 7.5 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөсөн юм.