ОХУ-ын эрх баригчдын Курилийн аралд хийсэн айлчлалаас үүдсэн маргаан хурцдаж байна. Д.Медведевийн айлчлалыг буруушаасан цуглаан Токиод болж, үндсэрхэг үзэлтнүүд Оросын далбааг шатаасан билээ. Харин Кремль батлан хамгаалах зорилгоор маргаантай арлуудад зэвсгээ байршуулах талаар хэлэлцэж эхлэв.
Оросын Ерөнхийлөгч Д.Медведев “Францаас худалдаж авахаар төлөвлөж буй “Мистраль” хэмээх нисдэг тэрэг зөөгч хөлгийг Курилийн арлуудад байршуулна” гэж өгүүлжээ. Түүнчлэн тус улсын Батлан хамгааалахын сайд Анатолий Сердюков цэргийн отрядаа Кунашир арал руу илгээх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.