Дархан-Уул аймгийн Дархан хотыг байгуулсаны түүхт 60 жилийн ирэх долдугаар сард тохионо. Үүний хүрээнд Дархан-Уул аймгийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхний санаачилгаар “Хүүхдийн төмөр замын цогцолбор” байгуулах ажил албан ёсоор эхэллээ.
Дарханыхны төдийгүй гадна, дотны зочдын очиж үзэх дуртай, чөлөөт цагаа өнгөрүүлдэг уг цэцэрлэгт хүрээлэнд 2.5 км урттай бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн аж. Уг бүтээн байгуулалтын ажлыг УБТЗ ХНН-ийн замын нэгдүгээр анги, барилга орон сууцны нэгдүгээр ангийн хамт олон хийж гүйцэтгэх юм. Бүтээн байгуулалтын ажлыг ойн өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.