АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама “Facebook” сүлжээ хэрэглэхийг охиддоо хоригложээ. “Тэд одоохондоо тиймэрхүү зүйл хэрэглэх насанд хүрээгүй. Техник технологийн хөгжил бидний амьдралыг хөнгөвчилж байгаа ч интернэт заримдаа садар самууныг сурталчлах хэрэгсэл болоод байгаа шүү дээ. Тэгээд ч хаана, юу хийж буйгаа дэлхий даяар зарлаад байвал энэ нь охидын аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлнө” хэмээжээ.