Хонконгийн Эрүүл мэндийн яам тус улсад одоогийн байдлаар 30 гаруй хүн гахайн ханиадаар өвчилж, есөн хүн нас барсныг судалгаагаар тогтоожээ. H1N1 төрлийн вирусээр өвчлөгчдийн тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа аж. Өнгөрсөн онд энэ өвчнөөр хүүхэд голдуу өвчилсөн бол харин энэ жил насанд хүрсэн хүмүүс, тэр дундаа өндөр настнууд халдвар авах нь ихэссэн гэнэ.