Туркменистаны Ерөнхийлөгч Курбангулы Бердымухамедов хамгийн сайхан морь шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулах тухай зарлиг гаргажээ. Сайхан морь шалгаруулах анхдугаар тэмцээн ирэх дөрөвдүгээр сард болох аж.
Тус улсын үндэсний бахархал болсон ахалтекин угш лын адууг алдаршуулах зорилготой уг тэмцээний ялагчийг 3000 доллараар шагнах юм. Тус улсын Засгийн газар 2004 оноос энэ угшлын адууг хамгаалах талаар цогц арга хэмжээ авч байгаа бөгөөд морин тойруулга олноор барьж, мөн адууны мах хүнсэндээ хэрэглэхийг хуулиар хориглосон билээ.