Тунисийн Ерөнхийлөгч асан Зин эльАби дин Бен Алигийн эгчийг бохир мөнгө угаадаг байсан хэргээр ХБНГУ-ын Дармштадтын Прокурорын газар шалгаж эхэлсэн тухай АР мэдээлжээ. Хууль бусаар олсон их хэмжээний мөнгийг тэрбээр нөхөртэйгээ хамтран угаадаг байсан хэ мээн хууль сахиулагчид таамаглаж байгаа юм. Тунист болсон төрийн эргэлтийн дараа тэрбээр Франц руу гарч, тэндээсээ ХБНГУ-д ирж суурьшсан тухай гадаадын хэвлэлд гарсан аж.