Их Британийн Hunstanton хотод амьдардаг Макель Кенниди хэмээх 74 настай өвгөн далайн эргийн эгц цохиог салхи шуурга, давалгаанаас хамгаалан, 14 жилийн турш 200 тонн чулуу асгажээ. Тэрбээр “Би эргийн дагуу өг лөө бүр гүйж дасгал хийж байх даа уг цохио байгалийн араншинд элэгдэж байгааг анзаарсан.
Тэгээд цохиог хамгаалах гэж өдөрт хоёр цагийг чулуу зөөхөд зар цуулж байлаа. Энэ нь над шиг хөгшин хүнд яг тохирсон дасгал хэмээн ярьжээ. Өвгөн үүнээс гадна далайн эргийн хогийг цэвэрлэж, нутгийн хүмүүст үлгэр жишээ бол жээ. Түүний чулуун жимээр цо хиог харахаар жуулчид ол ноо роо ирдэг болсон байна.
Эгц цохион доорх цагаан өнгийн чулуулаг давхаргаас улаан судал татан харагдах нь бай галийн өвөрмөц тогтоц бүхий нүд баясгам үзэсгэлэнтэй ажээ. Хүндэт иргэн болсон өвөө Лондон хотын метроны техникчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч 15 жилийн тэртээ Hunstanton руу нүүсэн аж.