Америкийн дуучин Мадоннагийн өргөмөл охины хамаатан садан дуучинг шүүхэд өгөх тухай мэдэгджээ. 2009 онд Малавигаас өргөж авсан охин Мерсигээ Мадонна хамаатнуудтай нь уулзуулдаггүй тухай “The Daily Star” сонинд мэдээлэв.
Мерсигийн эмээ болон авга ах нь хоёр ч удаа түүнтэй уулзах гэсэн ч дуучин зөвшөөрөөгүй аж. Тэд хүний эрхийн байгууллагад хандсан бөгөөд Мадоннаг удахгүй шүүхэд өгөх гэж байгаа хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.