Дэлхийн хамгийн аймаар, муухай хоолны нэгээр монголчуудын “нугасгүй” дуртай боодог тодров. Бүр хоёрдугаарт бичигдэж. Хонины чанасан толгой жагсаалтын дөрөвдүгээрт багтсан ч Иракийн нэр дээр байна. “The Amazing data”-гаас нэрлэсэн дэлхийн хамгийн муухай гурван хоолыг сонирхуулъя.
1.ӨТТЭЙ БЯСЛАГ КАСУ МАРЗУ-ИТАЛИ Италийн касу марзу буюу “Авгал дайт бяслаг” нэрээрээ алдартай хоол хамгийн муухайгаар тодорчээ. Шинэхэн бяслагийг зоориныхоо мухарт “мартаж” орхиод өтөж, өмхийрөх хүр тэл нь тэвчээртэй хүлээсний эцэст касу марзу бэлэн болдог. Авгал дайнуудыг амьд дээр нь бяслагтайгаа хольж идэх бөгөөд хөгц ч бас өвөрмөц амт нэмдэг байна.
2.БООДОГ – МОНГОЛ Нүүдэлчдийн өвөрмөц хоол боодогны дотроос та юу ч олж болно. Чулуу, өвс, хүнсний ногоо, малын дотор эрхтнүүд ч таарч мэднэ. Боодгийг ихэвчлэн ямааны махаар хийдэг бөгөөд тарвагаар (тахал өвчинтэй байх нь элбэг) ч хийж болдог. Тэд үүнийгээ идэхийн өмнө чанасан чулуу барьцгаадаг бөгөөд арьсыг нь өвчилгүй хуйхалж иддэг байна.
3. БАЛУТ- ВЬЕТНАМ Балут гэдэг нь үр хөврөлийн шатандаа буюу дэгдээхэй болж гүйцэж буй өндгийг нэрлэдэг. Энэ бол вьетнамчуудын үндэсний хоол. Энэ үед дэгдээхэйний бүхий л эд эрхтэн бүрэлдэж гүйцсэн байдаг бөгөөд шарж идэх үед яс, далавч нь шаржигнах нь дээд таашаал аж. Балутыг дутуу чанаад, сорж идвэл хамгийн амттай гэж вьетнамчууд ярьдаг.