АНУ-ын нэгэн дунд сургуулийн англи хэлний багш Ажули амралтаараа Европоор аялахдаа авахуулсан зургаа Facebook-тээ байрлуулжээ. Шар айраг, жимсний шүүс барьсан эл зургийг үзсэн эцэг эхчүүд багшийг ёс зүйгүй, хүүхдийг буруу зүйлд уриалж болзошгүй хэмээн буруутгаж, сургуулийн захиргаанд нь “ховложээ”.
Зурагнаас болж ажилгүй болсон бүсгүй шүүхэд өргөдөл гаргасан гэнэ. “Facebook-тээ байрлуулсан зургийг минь эцэг эхчүүд үзсэн нь хувь хүний нууцад халдсан гэж үзэж байна. Би ажилдаа дуртай. Тиймээс сургууль, сурагчдынхаа төлөө зориулсан сэтгэлийг минь харгалзан үзнэ үү” хэмээн тэрбээр өргөдөлдөө дурджээ. Гэвч шүүхээс “Таны зураг сурагчдыг өдөөн хатгасан шинжтэй учраас ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй” гэжээ.