Польшийн найруулагч, жүжигчин Петр Матвейчик тус улсын Ерөнхийлөгч агсан Лех Качиньскийн үхлийн тухай “Тэнгэрээс” нэртэй кино хийж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард осолдсон “Ту-154” онгоцны осолд Төрийн тэргүүнээ алдсан ард түмэн, амь үрэгдэгсдийн гэр бүл, ойр дотнынхны тухай өгүүлсэн энэ кино ирэх онд дэлгэцэнд гарах юм.
“Эмгэнэлт явдал, сэтгэл хөдөлгөсөн мөчүүд, хүмүүс хоорондын харилцааны тухай энэ кинонд улс төрийн агуулгатай кадр байхгүй. Ослоос үүдсэн мар гаан, улстөрчдийн таамаглалаас ангид, хагас уран сайхны, хагас баримтат кино хийхийг зорьсон” хэмээн Петр Матвейчик хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.