Хятадын Ляонинг мужийн Шеньян хотын таван одтой, хорин давхар гоёмсог “Шеньян лидо” зочид буудал шатжээ. Тус буудалд галын аюулаас хамгаалах төхөөрөмж байхгүйгээс түймэр 219 метр өндөр байгууламжийг бүхэлд нь бүрхсэнийг гал сөнөөгчид зургаан цагийн дотор унтраасан байна.
Одоогийн байдлаар галын шалтгаан, хохирлыг тогтоож амжаагүй аж. Түүнчлэн БНХАУын Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдээнд сар шинийн баярын үеэр орон даяар нийт 25 мянга гаруй түймэр гарсны улмаас 7.7 сая юанийн хохирол учирч, 42.500 гал сөнөөгчид ажилласныг онцолжээ.
Гал түймрийн гол шалтгаан нь ёслолын буудлагатай холбоотой гэнэ.
М. ЭРДЭНЭДЭЛГЭР