Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт мод тарих үндэсний өдөр тохиодог билээ. Энэхүү өдрийг угтаж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор, ажилтнууд сумын хот тохижилт, цэцэрлэг, сургууль, цагдаа зэрэг төрийн байгууллагуудтай хамтран мод тарьжээ. Энэхүү ажлын хүрээнд тус сумын Галба цэцэрлэгт хүрээлэнд сухай, хайлаас, заг, шар хуайс, улиас зэрэг зургаан төрлийн 100 орчим мод тарьжээ.