Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар дамжин урсдаг Сэлэнгэ мөрөнд завьтай явж байсан долоон хүн живсэн осол энэ сарын 21 -нд гарсан. Эрлийн найман бүлэг гарч усанд үйсэн иргэдийн ес дэх өдрөө эрэн хайж байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 29-ний 08.00 цагаас мөн өдрийн 21.00 цаг хүртэл тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат 50 настай, эрэгтэй Г, Рашаант сумын харьяат 32 настай, эмэгтэй У, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат 8 настай, эмэгтэй Б нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Харамсалтай нь эрлийн баг иргэдийн олоогүй байна. Мөн өчигдөр Увс аймгийн Зүүнхангай сумын Их голд мотоциклтэй хүн живж нас барсан хэрэг гарчээ.