Говь-Алтай аймгийн хоёр иргэн энэ сарын 25-нд тус аймгийн Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган яваад сураггүй алга болсон гэх дуудлагыг албаныханд тухайн өдрийн 21 цагт ирүүлсэн. Эл газрууд хоорондоо 30 км зайтай бөгөөд сураггүй алга болсон иргэн Г, Б нарыг хайх ажлыг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд зохион байгуулсан. Тус албаныхан өчигдөр өглөө “Хүнхэрийн Ам” гэх газраас хоёр иргэний цогцсыг олж, сумын цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна. Одоогоор нас барсан хоёр хүний үхлийн шалтгаан тодорхойгүй, шалгаж буй хэмээн албаныхан мэдээллээ.