Сүүлийн 24 цагт 1324 тээврийн хэрэгсэл манай улсын хилээр нэвтэрсэн хэмээн Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, агаарын тээврийн “МИАТ” компани гурван нислэг үйлдсэн бол Замын-Үүд төмөр замын боомтоор “УБТЗ”-ын ачааны 16, Сүхбаатар боомтоор ачааны зургаан галт тэрэг нэвтэрсэн байна. Мөн Булган, Шивээхүрэн, Гашуунсуухайт, Алтанбулаг зэрэг боомтоор 1324 тээврийн хэрэгсэл бараа материал, нүүрс, зэсийн баяжмал, шатахуун, төмрийн хүдэр тээвэрлэн оруулж иржээ.