Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна. Өнгөрсөн 24 цагт 10 431 хүнээс шинжилгээ авсан. Үүнээс 1311 хүн коронавирусийн халдвар шинээр авчээ. Халдвартай иргэдийн 1214 нь Улаанбаатар хотод, 97 нь орон нутагт бүртгэгдлээ. Харамсалтай нь, халдвартай нь батлагдсан хоёр хүн нас баржээ. Харамсалтай нь, нас барсан хүний тоо 51 боллоо. Нас барсан иргэний нэг 75, нөгөө нь 82 настай, хоёул нэн хүнд гэсэн оноштой байжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 24 195 боллоо. Халдварын тохиолдол тогтмол өсөж байгааг ЭМЯ онцолж байна. Тодруулбал, өмнө нь маш хүнд хүний тоо 5 байсан бол сүүлийн нэг сарын хугацаанд 63 гэнэ. Мөн хөгшин гэлтгүй "Ковид-19"-өөр өвчилсөн залуу хүмүүс богино хугацаанд бие нь хүндэрч буй аж. Тиймээс мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн өгч буй зөвлөгөөг сайтар дагахыг зөвлөлөө. Өнгөрсөн хоногт 459 хүн эдгэжээ.