Жил бүр ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Монголчуудын соёлын өв, гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 9-12-ны хооронд болох гэж байна. Эл хурлыг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо ОХУ-ын Шинжлэх ухааны академитай хамтран цахимаар зохион байгуулж буй. Монгол талаас Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 3, Олон улсын Монгол судлалын холбооны 1, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн 3 эрдэмтэн судлаачид хуралд оролцоно хэмээн албаныхан мэдээллээ. Ташрамд дурдахад, “Орос ба Монгол ХХ зуунд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ирэх есөн сард ОХУ-д зохион байгуулахаар төлөвлөж буйг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс мэдээллээ.