Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын дахин нэг тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэний тоо хоёр боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос ирж халдвартай болох нь батлагдсан иргэнийн ойрын харьцагч буюу хамт ирсэн хүн аж.
Анхны тохиолдолтой нийтдээ 8 хүн хамт зорчиж ирсэн. Тэдний эхний PCR-ын шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд давтан шинжилгээгээр ийнхүү халдвар илэрсэн байна.
Коронвавирусний халдвар авсан иргэдийн ойрын харьцагчдын дараагийн шинжилгээг 3 хоногийн дараа авна.