Сүүлийн өдрүүдэд орон нутагт коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Тодруулбал, Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар орон нутагт 88 хүнээс халдвар илэрч, нийт халдвар авсан хүний тоо 1358 боллоо. Ингээд улсын хэмжээнд нийт халдварт өртсөн хүний тоо 10000 мянга давав. Харин Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Баян-Өлгий Дорнод зэрэг таван аймагт халдвар бүртгэгдээгүй. Бусад аймагт халдвар эрчимтэй тархаж буй.