Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өнөөдөр 7 цаг 40 минутад гурван ихэр хүү мэндэлжээ. Тодруулбал, Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёр дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүтэй болсон байна. Ихрүүд 2,600, 2,400, 2,800 кг жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байгааг эх сурвалж мэдээллээ.