Ховд аймагт батлагдсан тохиолдол нийт 25-аар нэмэгдэж 78 болоод байна. Тодруулбал, Сүүлд нэмэгдсэн халдварын ихэнх тохиолдлууд “Мөнгөн морьт” эмнэлгээс илэрчээ. Мөн Зэрэг суманд зөөвөрлөгдсөн /Халдвартын тасагт тээвэрлэн авч ирсэн/ нэг тохиолдлын ойрын хавьтагч 3 иргэнээс, БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэдийн ойрын хавьтлаас буюу тусгаарлан ажиглах байранд байсан зарим иргэдээс илэрсэн байна. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр 2 өвчтөний биеийн байдал хүнд, 1 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Өнөөдрийн /2021.04.05-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 72 иргэн тусгаарлан ажиглах байранд, 353 иргэн гэрийн тусгаарлалтад байна.