Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд яг одоо МАН-ын удирдах зөвлөлийнхэн хуралдаж байна. Өглөө эрт эхэлсэн эл хурлаар гал бус, түймэр тавьж мэдэхээр асуудлуудыг хэлэлцжээ. Хурлын эхэнд Ерөнхий сайд танхимын хоёр сайдаараа туг тахих бус бүрэлдэхүүнээ огцорвол яасан юм гэх санал гаргасан гэх. Ямартай ч завсарлаад эргэж орсон МАН-ын удирдах зөвлөлийнхэн Ерөнхий сайдынхаа дэвшүүлсэн саналд санал хураалт явуулжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн засгийн газар огцрох уу, эс огцрох уу гэдгийг тун удахгүй эргэн мэдээлэх болно. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд Ерөнхий сайдын саналыг хүлээж авлаа ч эцсийн дүндээ УИХ -ын чуулганаар асуудлыг хэлэлцсэн байж л гол шийдвэр гарна.