УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ерөнхийлөгчийн тавьсан хориг дээр эсрэг байр суурьтай байна. Бидэнд нэг бол бизнесээ авч явах, эсвэл үүнийг зогсоох гэсэн хоёр л сонголт байна. Төр бизнесийн салбараа зогсоох асуудлыг яривал дараа нь маш гүнзгий хямралд өртөж болзошгүй. Ялангуяа төсвийн алдагдал ихтэй, түүнийгээ зээлээр "болгож" яваа улсын хувьд өрийн дефолтод орох, гадаад өрөө төлж чадахгүй болох нөхцөл байдалд орно.
Энэ өвчин бүх хүн тусахаараа амь насыг нь аваад явчихдаг зүйл биш ээ. Иймд дархлаа сайтай залуучууддаа ажил хийх боломжийг нь олгох хэрэгтэй. Харин эрсдэлд өртөж болзошгүй ахмад настнуудаа дэглэмийг нь сайн сахиулъя. Мөнгө тараана гэдэг чинь орлогогүй иргэдийг улам хүнд байдалд оруулна" гэв.