УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ч.Ундрам нар Япон улсаас авах 233 сая ам.долларын зээлээс тодорхой хувийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгөх санал гаргав.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Төсвийн алдагдалыг нөхөхөөр болчихлоо. Цар тахлын хуульд "Цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгж, цалин орлого нь багассан иргэдэд дэмжлэг үзүүлнэ" гэж заасан. Үүнийг хэрэгжүүл л дээ. Тараавал нэг иргэнд ойролцоогоор 800 мянга гаруй төгрөг оногдоно. Ингэснээр иргэдийн орлогыг дэмжихээс гадна үндэсний үйлдвэрлэлийг давхар дэмжинэ шүү дээ. Эсвэл тус зээлийг эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуйн салбарт зарцуулмаар байна" гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Энэхүү зээлийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд чухалчилмаар байна. Зарим ААН-ийн үйл ажиллагааг цахим болгоход зориулвал тэдгээрийн үйл ажиллагаа идэвхжинэ" гэлээ.